Буцах

Үйлчилгээний нөхцөл

Хувилбар 1.1 · Шинэчилсэн 2026-10-01

1. Таны бүртгэл — и-мэйл ба утасны дугаар

Бүртгэл үүсгэхэд таны и-мэйл хаяг болон утасны дугаарыг авна. Эдгээрийг ЗӨВХӨН таны өөрийн бүртгэлтэй холбоотой зорилгоор ашиглана: нэвтрэх, баталгаажуулах код илгээх, нууц үг сэргээх, захиалгын явцыг мэдэгдэх.

Эдгээр мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд ЗАРАХГҮЙ.

2. Үйлчилгээнд шаардлагатай бусад мэдээлэл

Сим карт, сургалт, зуучлал зэрэг үйлчилгээ авахад нэмэлт мэдээлэл шаардлагатай болно: овог нэр, төрсөн огноо, паспортын мэдээлэл, нислэгийн огноо, сургуулийн бичиг баримт зэрэг.

Эдгээрийг зөвхөн тухайн үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор ашиглана. Жишээ нь симийн бүртгэлийг Солонгосын оператор (LG U+) руу дамжуулахад шаардагдана — операторын шаардлагыг хангаагүй бол сим олгогдохгүй.

Үйлчилгээний шаардлагаас хамааран НЭМЭЛТ баримт бичиг шаардаж болно. Тухайн үед бид танд аль баримт хэрэгтэйг тодорхой мэдэгдэнэ.

3. Хавсаргасан баримт бичиг

Таны хавсаргасан баримтыг (паспорт, төрсний бүртгэл, эцэг эхийн үнэмлэхний лавлагаа гэх мэт) үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай хугацаанд хадгална.

Баримтыг зөвхөн тухайн үйлчилгээг гүйцэтгэх эрх бүхий ажилтан болон холбогдох байгууллага (оператор, сургууль) үзнэ.

4. Бүртгэлийн аюулгүй байдал — таны хариуцлага

Нэвтрэх нэр, нууц үгээ нууцлах нь ТАНЫ хариуцлага.

Хэрэв та бүртгэлээ бусадтай хуваалцсан, нууц үгээ бусдад дамжуулсан, эсвэл түгжээгүй төхөөрөмжөө алдсанаас болж таны бүртгэлээр хийгдсэн үйлдэл, задарсан мэдээллийн төлөө бид ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ.

Бүртгэлээ хэн нэгэн зөвшөөрөлгүй ашигласан гэж сэжиглэвэл нэн даруй нууц үгээ солиж, бидэнд мэдэгдэнэ үү.

5. Мэдээллийн үнэн зөв байдал

Оруулсан мэдээлэл, хавсаргасан баримт нь үнэн зөв байх ёстой. Буруу эсвэл хуурамч мэдээллээс болж үйлчилгээ (сим олголт, элсэлт) татгалзагдвал үүнийг бид хариуцахгүй.

Ялангуяа төрсөн огноо буруу бол шаардагдах баримтын жагсаалт буруу гарч, оператор татгалзах эрсдэлтэй.

6. Хэрэглэгчийн агуулга

Энэ хэсэг таны оруулсан агуулгад үйлчилнэ: «Асуулт хариулт»-ын сэтгэгдэл, тоглоомын онооны самбарт харагдах нэр, профайл зураг, лавлах чатын мессеж. Сэтгэгдэл болон онооны самбарын нэр, зураг бусад хэрэглэгчдэд харагдана.

Дараах агуулгыг хориглоно: спам, сурталчилгаа; дарамт, доромжлол, заналхийлэл; үндэс угсаа, шашин, хүйс, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварласан үзэн ядалт; бэлгийн агуулга; хүчирхийлэл болон түүнийг сурталчилсан агуулга; бусдын хувийн мэдээллийг (утас, хаяг, регистр, зураг) зөвшөөрөлгүй нийтлэх; худал, төөрөгдүүлсэн мэдээлэл; бусдын болон байгууллагын нэрийг хуурамчаар ашиглах; хууль бус үйлдэл.

«Nariin garts» апп дээр зохисгүй сэтгэгдэл, онооны самбарын мөрийг «Мэдэгдэх» товчоор мэдэгдэж, тухайн хэрэглэгчийн агуулгыг өөрийн төхөөрөмж дээр нууж болно.

Мэдэгдсэн агуулгыг манай ажилтан 48 цагийн дотор хянана. Гурав ба түүнээс дээш хэрэглэгч мэдэгдсэн сэтгэгдэл хянагдах хүртэл автоматаар нуугдана.

Дүрэм зөрчсөн агуулгыг нууж эсвэл устгана, онооны самбарын нэр, зургийг арилгана. Давтан эсвэл ноцтой зөрчил гаргасан бүртгэлийн эрхийг хязгаарлах, хаах хүртэл арга хэмжээ авна.

Таны оруулсан агуулгын хариуцлагыг та хүлээнэ. Бид агуулгыг нийтлэхээс өмнө шалгадаггүй ч мэдэгдсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авна.

7. Нөхцөл өөрчлөгдөх

Энэхүү нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн тохиолдолд хувилбарын дугаар өөрчлөгдөж, таныг дараагийн удаа нэвтрэхэд шинэ нөхцөлийг харуулна.

Асуулт байвал info@worldlanguage.mn хаягаар холбогдоно уу.