Нууцлалын бодлого
Хувилбар 1.1 · Шинэчилсэн 2026-10-01
1. Бид хэн бэ
Энэхүү бодлого нь «Нарийн гарц» ХХК-ийн (цаашид «бид») openshare.mn вэб сайт болон Google Play дахь «Nariin garts» (Нарийн гарц) гар утасны аппликейшнд үйлчилнэ.
Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлтээ info@worldlanguage.mn хаягаар эсвэл 96649939 утсаар илгээнэ үү.
2. Бидний цуглуулдаг мэдээлэл
Бүртгэл: овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, нууц үг (зөвхөн шифрлэгдсэн хэлбэрээр хадгална), хүйс, хаяг, профайл зураг.
Сургалт: худалдан авсан болон бүртгүүлсэн хичээл, ангийн ирц (ирсэн, явсан цаг), шалгалтын хариулт ба дүн, түвшин тогтоох шалгалтын дүн, онлайн хичээл үзсэн явц, тоглоомын оноо.
Захиалга ба төлбөр: захиалсан бараа, хүргэлтийн хаяг, төлбөрийн дүн, төлбөрийн гүйлгээний дугаар, И-баримтын мэдээлэл. Банкны карт, дансны нууц мэдээллийг бид ХАДГАЛДАГГҮЙ — төлбөрийг QPay дамжуулан хийнэ.
Харилцаа: лавлах чатаар илгээсэн мессеж, хавсралт.
Нийтэд харагдах агуулга: «Асуулт хариулт»-д бичсэн сэтгэгдэл таны нэр, профайл зурагтай харагдана. Тоглоомын онооны самбарт таны нэр (нэр, овгийн эхний үсэг), зураг, оноо харагдана. Эдгээрийг бусад хэрэглэгчид харна.
Гомдол: таны мэдэгдсэн агуулга, сонгосон шалтгаан, тайлбар. Таныг мэдэгдсэн гэдгийг тухайн хэрэглэгч болон бусдад харуулахгүй.
TOPIK: бүртгэлийн маягт (овог, нэр, латин ба солонгос нэр, төрсөн огноо, хүйс, утас, и-мэйл), бүртгэлийн хуудасны зураг, сорилын хариултын хуудасны зураг, оноо.
Төхөөрөмж: апп-д мэдэгдэл (push) хүргэхэд шаардлагатай төхөөрөмжийн токен, үйлдлийн систем (Android/iOS), аппын хувилбар.
Сим карт, сургалтын зуучлал зэрэг тусгай үйлчилгээнд тухайн үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах нэмэлт мэдээлэл, баримт бичиг (Үйлчилгээний нөхцөлийн 2, 3-р хэсэг).
Бид таны байршлыг (GPS) цуглуулдаггүй. Профайл зургийг хадгалахдаа зурган дахь байршил, утасны загвар зэрэг далд мэдээллийг (EXIF) устгана.
3. Мэдээллийг юунд ашигладаг вэ
Бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, баталгаажуулах код (SMS, и-мэйл) илгээх, нууц үг сэргээх.
Хичээл, анги, онлайн хичээлд хандах эрх олгох, ирц бүртгэх, шалгалтын дүн гаргах, сургалтын зөвлөмж өгөх.
Захиалга гүйцэтгэх, хүргэх, төлбөр баталгаажуулах, И-баримт олгох.
Лавлах чатаар таны асуултад хариулах, танд хамаарах мэдэгдэл (төлбөр, хичээл, захиалгын явц) илгээх.
Мэдэгдсэн агуулгыг хянах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн агуулгад арга хэмжээ авах.
Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд ЗАРАХГҮЙ.
5. Гар утасны апп-ын зөвшөөрөл
Камер, зургийн сан: зөвхөн та профайл зургаа солих үед.
Микрофон: зөвхөн дуудлагын дасгалын үед. Бичлэг таны төхөөрөмжөөс гарахгүй, серверт хадгалагдахгүй. Дуу таних үйлдлийг таны төхөөрөмж эсвэл хөтчийн дуу таних үйлчилгээ гүйцэтгэнэ.
Мэдэгдэл: таны зөвшөөрснөөр. Утасны тохиргооноос хэзээ ч унтрааж болно.
6. Хадгалалт ба аюулгүй байдал
Мэдээллийг бидний сервер дээр хадгалж, шифрлэгдсэн (HTTPS) холболтоор дамжуулна. Нууц үгийг зөвхөн нэг чиглэлтэй шифрлэгдсэн (hash) хэлбэрээр хадгална.
Таны мэдээлэлд зөвхөн ажил үүргийнхээ хүрээнд хэрэгтэй ажилтан хандана.
Бүртгэлийн нууц үгээ хамгаалах нь таны хариуцлага (Үйлчилгээний нөхцөлийн 4-р хэсэг).
7. Хэрэглэгчийн агуулга, мэдэгдэх ба нуух
«Асуулт хариулт»-ын сэтгэгдэл, онооны самбарын нэр, зураг нийтэд харагдана. Нийтэд харагдуулахыг хүсэхгүй мэдээллээ тэнд бүү бичнэ үү.
Зохисгүй агуулгыг апп дээр «Мэдэгдэх» товчоор мэдэгдэх, тухайн хэрэглэгчийн агуулгыг өөрийн төхөөрөмж дээр нуух боломжтой.
Мэдэгдсэн агуулгыг манай ажилтан 48 цагийн дотор хянана. Хянахад зөвхөн агуулга, шалтгаан, тайлбар харагдана — мэдэгдсэн хүний нэрийг харуулахгүй.
Өөрийн сэтгэгдлийг хүссэн үедээ устгаж болно.
8. Бүртгэл устгах
Та бүртгэлээ апп-ын «Миний бүртгэл → Бүртгэл устгах» хэсгээс эсвэл https://openshare.mn/account/delete хуудаснаас нууц үгээрээ баталгаажуулж устгаж болно.
Шууд устгагдана: нэр, утас, и-мэйл, регистрийн дугаар, профайл зураг, хаяг, нэвтрэх мэдээлэл; тоглоомын оноо; лавлах чатын мессеж, хавсралт болон бусад чатад таны бичсэн мессеж; мэдэгдэл, push төхөөрөмжийн бүртгэл; AI туслах, чатботтой хийсэн яриа; TOPIK бүртгэлийн хуудас, хариултын хуудасны зураг, оноон PDF, TOPIK маягт дээрх хувийн мэдээлэл. Мөн e.worldlanguage.mn (онлайн хичээлийн портал)-ын нэвтрэлт хаагдаж, тэнд бүртгэлтэй нэр, утас, и-мэйл, регистрийн дугаар арилна.
Нэргүй болно: «Асуулт хариулт»-ын сэтгэгдэл — текст нь үлдэж, зохиогч нь «Устгагдсан хэрэглэгч» болно; таны илгээсэн гомдол — хэн илгээсэн нь арилна.
Хадгалагдана: сим картын захиалга ба хавсаргасан баримт — устгаснаас хойш 1 жил; сургалт, зуучлалын гэрээний баримт бичиг — устгаснаас хойш 3 жил; ажилтны утасны дуудлага, SMS-ийн бүртгэл (таны утасны дугаартай) — 3 жил; эдгээр хугацаа дуусахад бүрэн устгагдана. Төлбөр, И-баримт, захиалга (хүргэлтийн нэр, утас, хаяг), ирц, дүн, гэрчилгээний бүртгэл нь хуулиар шаардагдах хугацаанд, хэнийх нь тодорхойгүйгээр үлдэнэ.
Хэтэвчинд үлдэгдэлтэй бол устгахаас өмнө ашиглах эсвэл салбараар буцаан олголт авна.
Мэдээллээ харах, засах, эсвэл дээрхээс илүү устгуулах хүсэлтээ info@worldlanguage.mn хаягаар илгээнэ үү.
9. Хадгалах хугацаа
Бүртгэлийн мэдээлэл, профайл зураг — бүртгэл идэвхтэй байх хугацаанд; устгахад шууд.
Лавлах чат, мэдэгдэл, AI яриа, тоглоомын оноо — бүртгэл идэвхтэй байх хугацаанд; устгахад шууд.
«Асуулт хариулт»-ын сэтгэгдэл — та устгах хүртэл; бүртгэл устгахад нэргүй болж үлдэнэ.
TOPIK маягт ба зураг — бүртгэл идэвхтэй байх хугацаанд; устгахад зураг шууд устаж, маягт нэргүй болно.
Сим захиалга ба баримт — бүртгэл идэвхтэй байх хугацаанд, устгаснаас хойш 1 жил.
Сургалт, зуучлалын гэрээний баримт — бүртгэл идэвхтэй байх хугацаанд, устгаснаас хойш 3 жил.
Ажилтны утасны дуудлага, SMS-ийн бүртгэл — 3 жил.
Төлбөр, И-баримт, захиалга, ирц, дүн, гэрчилгээ — хуулиар шаардагдах хугацаанд (бүртгэл устгасны дараа нэргүй).
Нэвтрэлт, ашиглалтын статистик — бүртгэл устгасны дараа зөвхөн нэргүй дугаараар.
10. Насанд хүрээгүй суралцагч
Манай үйлчилгээг насанд хүрээгүй суралцагчид ашигладаг. 16 нас хүрээгүй хүүхдийн бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагч нь зөвшөөрч, хяналт тавихыг хүсье. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ мэдээллийн талаар info@worldlanguage.mn хаягаар хандаж болно.
11. Бодлого өөрчлөгдөх
Энэхүү бодлогыг шинэчилж болно. Шинэчилсэн тохиолдолд хувилбарын дугаар, огноо энэ хуудсанд өөрчлөгдөнө.
Бүртгэлээ устгах бол энд дарна уу. Үйлчилгээний нөхцөлийг эндээс уншина уу. Асуулт байвал info@worldlanguage.mn.